Байр суурь2 мин унших
Одоохон...
Одоохон...
Байр суурь2 мин унших
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
Би баялгийн сангийн менежментэд санаа зовоод байгаа юм. Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах чиглэлээр шинэ Засгийн Газар тухайлбал Ерөнхий сайд, Н.Учрал сайд тодорхой ажлууд хийж байгааг харж байгаа. Гэхдээ Эрдэнэс Монголын доор Баялгийн сангийнхаа менежментийг аваачиж тавьдаг нь яаж байгаа юм бэ? Бид Норвегийн санг бүгдээрээ мэднэ ээ. Менежментээ тусгай хөрөнгө оруулалтын сангаар удирдуулдаг. Тухайлбал, Apple, Google гэх мэт арилжаа сайтай, найдвартай компаниуд 4-өөс дээшгүй хувиар хөрөнгө оруулалт, хувьцаа аваад баялгийн сангаа үржүүлж явдаг. Б.Жавхлан сайд тайлбарлаж байсан. Английн банканд хадгалаад өөр газар хөрөнгө оруулахаар зээлжих зэрэглэлд нөлөөлөөд байдаг гэдгийг ойлгож байна л даа. Гэхдээ дөрөвхөн хувиа тараахад өчүүхэн, жаахан хэсэг болох байх гэж бодож байна. Тэгээд баялгийн сангаа төвлөрүүлэх дээр стратегийн ордуудыг хуруу дараад татаж аваад улсад аваад гэх юм уу даа. Магадгүй 34% 51% Амнатийн хэлэлцээр эд нар хийгдэх л байх гэж найдаж байгаа. Ингээд мөнгө төвлөрүүлчихдэг. Тэгээд энэ мөнгөнийхөө менежментийг буцаад удирдаж байгаа удирдлага нь тухайлбал Эрдэнэс Монголын доор байгаа нь болохгүй байна аа.
Яагаад би энд итгэхгүй байна гэхээр нөгөө талынх нь зүүн гарынх нь Эрчит Монголынх нь захирал хулгай хийнэ гэж зарлаад байна шүү дээ. Өчигдөр ч би энийг хэлсэн. Тэгэхээр энэ Эрдэнэс Монголын чинь доор байгаа нөхдүүд идэхгүй уухгүй байх баталгаа хаана байгаа юм бэ? Цугласан нь болохоор тэр хөгжлийн сан дээр юм байхгүй байгаа юм байна. Ирээдүй өв сан, Хуримтлалын сан 2 дээр жоохон юм байгаа юм байна. Цаашдаа ч нэмэгдэх байх. Өчигдөр Г.Дамдинням сайд зүйтэй санал хэлж байсан. Стратегийн ордууд гэж ярихаасаа илүүтэйгээр стратегийн бүтээгдэхүүнээ зарлая аа гээд. Зарим газар чип, жимс нь хүртэл стратегийн бүтээгдэхүүн болчихсон явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар алт, зэс, нүүрс гээд л ингээд зогсоод байх. Дараа нь төрөлжүүлье. Стратегийн бүтээгдэхүүнүүд өөр салбараас гарч ирэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Ялангуяа ХАА. Тэгэхээр энэ менежментээ та бүхэн яаж хараад байгаа юм бэ? Хуулиар хийчихсэн гээд ингээд өөрчилж болохгүй гээд хэвтээд байх юм уу. Миний хувьд итгэхгүй байна. Энэ их мөнгийг цугларуулчхаад дараа нь Эрчит Монголын захирал шиг нөхдүүд удирдах гээд байна шүү дээ. Энэ л санаа зовоод байгаа юм.