Үйл явдал1 мин унших
Төр, хувийн хэвшлийн хамтарсан сургалтаар хууль, эрх зүйн мэдлэгээ ахиуллаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Буяны зан үйлийн холбоо ТББ хамтарсан хууль, эрх зүйн мэдлэгээ ахиулах сургалтыг / 2025.09.29/-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтын зорилго нь албан байгууллагын удирдах албан тушаалтан болон албан хаагчдын ур чадвар, мэргэшлийг дээшлүүлэх бөгөөд
1. Хувьцаа эзэмшигчийн тогтоол, захирлын тушаал шийдвэрийг боловсруулахад гаргадаг нийтлэг алдаа, боловсруулах арга зүй
2. Гэрээний эрхзүй ба эрх зүйн чадамжтай гэрээ гэж юу вэ? Бид юун дээр алддаг вэ?
3. Хөдөлмөрийн харилцаа гэж юу вэ? Хэрэглээ, түүний агуулга, нийтлэг алдаа зэрэг сэдвийг онцолсон юм.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
