Үйл явдал2 мин унших
Шинжлэх ухаанчаар асуудлаа шийдье!

Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг Шинжлэх ухааны академийн 200 гаруй эрдэмтэн, судлаач их чуулганаар хэлэлцэн, дэмжлээ. Таван жилийн үндсэн чиглэлийг хуульд заасны дагуу салбарын яам боловсруулж, төр, хувийн хэвшил, олон нийтийн оролцоог хангууллаа.
Шинжлэх ухааны академийн 2 төрөлжсөн академи, 6 салбарын бага чуулган, Их чуулганы хуралдаанд эрдэмтдийн санал бодлыг тусгаж баталгаажууллаа. Таван жилийн үндсэн чиглэл нь урт хугацааны “Алсын хараа–2050” бодлоготой уялдсан.
- Хүний хөгжил
- Нийгмийн хөгжил
- Эдийн засаг, дэд бүтэц
- Байгаль орчин
- Засаглал
- Бүсийн хөгжил
- Үндэсний өрсөлдөх чадвар
Шинжлэх ухаан, технологи
Энэ хүрээнд Үндэсний 10, салбарын 34, төсвийн ерөнхийлөн захирагчийн 79, нийт 170 хөтөлбөрийн үр дүнд хүрэхийг зорьж байна.
Бид анх удаа бодлогын зорилтуудад хүрэх хэмжүүртэй, тоон шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшинг тодорхой болгож, “бид хаанаас эхэлж, хаашаа хүрэх вэ” гэдгээ тодорхойллоо.
Шинжлэх ухаан, технологийг улсын хөгжлийн “зүрх”, инновацыг эдийн засгийн “хөдөлгүүр” болгохоор зорьж байна.
Шинэ мэдлэг, технологи, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, засаглалын бүх салбарт нэвт шингэж байж манай улс бие даасан, өрсөлдөх чадвартай, ухаалаг улс болно.
-2030 он гэхэд шинжлэх ухаанд зарцуулах санхүүжилтийг ДНБ-ний 2 хувь хүртэл нэмэгдүүлнэ.


- Судалгааны ажлын чанар, үр дүн, оюуны өмчийн хамгаалалт, ашиглалтыг бодит үр өгөөжтэй болгоно.
- Судлаачдын ажил, амьдрах нөхцөлийг тогтвортой, урам зоригтой болгох бодлогыг хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшлийн судалгаа, хөгжүүлэлт (R&D)-д оруулах хөрөнгө оруулалтыг татвар, санхүүгийн хөшүүргээр дэмжинэ.


Шинжлэх ухаанд оруулсан хөрөнгө бол зардал бус, ирээдүйд оруулсан өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт юм. Таван жилийн үндсэн чиглэлийг аравдугаар сард багтааж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн барина.
Эх сурвалж:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам