Үйл явдал1 мин унших

Өмчийн нэгдсэн шинэ цахим системийг орон даяар нэвтрүүлэх сургалтын баг 21 аймгийг зориж сургалтаа эхлүүллээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зохион байгуулж буй өмчийн нэгдсэн шинэ цахим системийг орон даяар нэвтрүүлэх, ашиглалтад оруулах дадлага сургалтын баг 21 аймгийг зорилоо. 

Өмчийн нэгдсэн шинэ цахим системийг орон даяар нэвтрүүлэх сургалтын баг 21 аймгийг зориж сургалтаа эхлүүллээ

Тус газрын хэлтсийн мэргэжилтнүүд, “Аствишн” ХХК-ын программист нарын баг аймаг орон нутгийн өмчит байгууллагуудад  шинэ системийн сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 6-20 -ны өдөр хүртэл зохион байгуулах юм. 

Өмчийн нэгдсэн шинэ цахим системийг орон даяар нэвтрүүлэх сургалтын баг 21 аймгийг зориж сургалтаа эхлүүллээ

Хэнтий аймгийн сургалтын баг аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр сургалтаа эхлүүлсэн бөгөөд төрийн болон орон нутгийн 220 байгууллагын нягтлан бодогч, өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, нарийн бичиг зэрэг нийт 400 гаруй албан хаагч хамрагдаж байна. Сургалтыг Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар, “Аствишн” ХХК-ын программист Ч.Сумьяадагва нар удирдан явуулж байна.

Өмчийн нэгдсэн шинэ цахим системийг орон даяар нэвтрүүлэх сургалтын баг 21 аймгийг зориж сургалтаа эхлүүллээ

Сэтгүүлч Б.Хонгорсайхан