Үйл явдал1 мин унших
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах уулзалт боллоо

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас авч хэрэгжүүлж буй ажилтай танилцаж, санал солилцох уулзалт боллоо.

2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт бболсон уулзалтад Авлигатай тэмцэх газрын албаны дарга, эрхэлсэн комиссар Ц.Шинэбаяр болон холбогдох ажилтан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Уулзалтын үеэр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан холбогдох арга хэмжээний хэрэгжилтийн явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангахад гарч байгаа тулгамдсан асуудал, бэрхшээл, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйл, нөхцөл шалтгааны талаар ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар харилцан санал солилцов.
Сэтгүүлч Б.Хонгорсайхан
