Үйл явдал1 мин унших

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалт 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу өнөөдрөөс тус аймагт 2 хоног явагдахаар нээлтээ хийлээ.

Сургалтыг аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Орон нутгийн өмчийн газрын дарга Л.Ганхуяг нар нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын удирдлага зохицуулалтын хэлтсийн  мэргэжилтэн Б.Билгүтэ,  Өмчийн бүртгэл ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Балдорж нар сургалтыг амжилттай зохион байгуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна

Сургалтын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн мэдээллийг ил тод, нэгдсэн нэг системд бүртгэж, хяналт-шинжилгээ, удирдлагыг цахимжуулах, сайжруулах замаар өмчийн менежментийг хөнгөвчлөх, мэдээллийн давхардал, зөрүүг арилгах, шийдвэр гаргалтын чанарыг дээшлүүлэх, иргэдэд төрийн  өмчийн талаарх мэдээллийг нээлттэй хүргэхээр онол, дадлага хосолсон байдлаар зохион байгуулж байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна

Тус сургалтанд Төрийн болон орон нутгийн өмчит 198 байгууллагын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч, өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга гээд нийт 600 орчим албан хаагч хамрагдлаа. Мөн цахим систем нь Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем ашиглан төрийн бусад төрөлжсөн мэдээллийн сантай холбогдохоос гадна, танил нэвтрэлтийн “ДАН” систем ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлог юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн цахим системийн сургалт Говь-Алтай аймагт зохион байгуулагдаж байна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан