Үйл явдал1 мин унших
Б.Энхбаяр: Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой асуудал дээр намын бүлэг санал хураалт явуулж, улс төрийн шийдвэр гаргаж болохгүй

УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Намын бүлгийн олонх нь хуралдаад 100 хувийн саналаар Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгосон учраас ямар ч МАРГААН БАЙХГҮЙ. Харин энэ шийдвэрийг зөрчсөн хүн ҮХЦ-д очих улс төр, хууль зүйн үр дагавартайг зориуд хэлье" гэлээ.
Мөн түүнчлэн, тухайн асуудлыг шийдвэрлэсэн УИХ-ын шийдвэр буюу хэн нэгэн хүнийг огцруулсан эсэх асуудал нь зөв буруу, сайхан муухай гэдгээр биш Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж асуудлыг шийдсэн, Үндсэн хуульд халдсан энэ асуудал дээр хориг тавигдлаа гэж ойлгосон.
Тэгэхээр Үндсэн хуулийн зөрчил гарсан тодорхой ийм асуудал дээр УИХ дахь намын бүлэг түүнийг хүлээж авах эсэх тухай улс төрийн шийдвэр гаргаж болохгүй юм байна. Үндсэн хуулийг бид зөрчих үү, зөрчихгүй юу гэдэг улс төрийн санал хураалтыг намын бүлэг хийж болохгүй юм байна гэж үзсэн. Тийм учраас Үндсэн хуульдаа үнэнч байхыг тангарагласан ард түмний төлөөлөгчид бид ҮХ-даа үнэнч байх шийдвэр гаргах бүрэн дүүрэн итгэл төгс байгаа гэдгийг хэлье! гэв.
