Үйл явдал1 мин унших

Үндэсний статистикийн хорооны төлөөлөлтэй уулзалт хийлээ

Үндэсний статистикийн хорооны төлөөлөлтэй уулзалт хийлээ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга   Б.Цэнгэл өнөөдөр 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний статистикийн хорооны төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Уулзалтаар дараах гурван асуудлыг онцлон хэлэлцэж, харилцан санал солилцлоо. Тухайлбал Төрийн болон орон нутгийн өмчийн нэгдсэн шинэ цахим системтэй Үндэсний статистикийн хорооны цахим систем хэрхэн мэдээлэл солилцох, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай асуудлыг авч хэлэлцлээ.

Үндэсний статистикийн хорооны төлөөлөлтэй уулзалт хийлээ

Үндэсний статистикийн хорооны даргын 2009 оны 01/178. 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн А/33 тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 373 дугаар тогтоолоор баталсан статистикийн ТӨ, ТӨХ маягтуудыг 2026 онд болох Улсын үзлэг тооллогын ажилтай уялдуулан шинэчлэх асуудал  дээр харилцан санал солилцож маягтаа шинэчлэх зэрэг дээр санал нэгдсэн.

Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2025 оны А-1/634 албан бичгээр төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн ангиллын кодчиллыг шинэчлэх, олон улсын бараа ажил үйлчилгээний ангиллыг  нэвтрүүлэх асуудлыг Үндэсний статистикийн хороонд хүргүүлсний дагуу мэдээлэл солилцож шийдэл гаргаж ажиллаа.

Үндэсний статистикийн хорооны төлөөлөлтэй уулзалт хийлээ

Уулзалтад Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаатар шинэ системийн бүтэц, ангилалын тухай танилцуулж мэргэжилтэн М.Баярмаа, мэдээлэл технологийн албаны дарга Т.Мөнхбаяр нар оролцлоо.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан