#Коммент2 мин унших
Д.Бум-Очир: "Дэмжихгүйг дэмжье" гэдэг агуулгыг өөрчлөхөөр хуулийн төсөл санаачлан өргөн барилаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Төрийн байгуулалтын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд “Ерөнхий сайдыг огрцуулахыг дэмжих үү” гэсэн саналын томьёоллоор гишүүдээс санал хураахад Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санаачилгад нэгдсэн гишүүд “Татгалзсан” буюу огцруулахыг дэмжихгүй гэдэг саналыг өгсөн нь тухайн асуудалд зангилаа үүсгээд байсан юм.
Улмаар УИХ-ын чуулганаар уг асуудлыг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад олонх нь дэмжээгүй тул УИХ Засгийн газрын тэргүүн бөгөөд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулаад байсан юм.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Д.Бум-Очир нарын гишүүд энэхүү маргаан дагуулаад буй УИХ-ын Дэгийн тухай хуулийн заалтад өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилж УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болжээ.

Өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Д.Амарбаясгалан даргад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн гишүүн дэмжихгүйг дэмжье гэдэг агуулгаар санал хурааж болохгүй юм байна аа гэж хэлж байхад. Тийм байна гэж хэлж байсан удаатай. Иймээс үүнийг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн" гэв.