Үйл явдал1 мин унших

Дүүрэг бүр усан бассейнтай болно

Дүүрэг бүр усан бассейнтай болно
Хүн ам, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж хотын удирдлагууд 7 усан бассейныг энэ жил бариулахаар болсон байна.  Энэ намар гэхэд хотын төвийн 6 дүүрэгт эдгээр бассейныг барьж ашиглалтанд оруулах бөгөөд бассейн ийнхүү нээгдэхтэй зэрэгцэн тэнд ажиллах боловсон хүчний асуудал гарч ирэх ажээ.

Манай улсад усан спортын мэргэжил эзэмшсэн 46 мэргэжилтэн бий. Эдний 20-оод Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна.  Нэг бассейнд дор хаяж 3 мэргэжилтэн хэрэгтэй гэж тооцоход боловсон хүчин дутаж байгаа юм гэж Нийслэлийн биеийн тамир спортын газрын дарга Ж. Ганболд хэлэв.


Иймд усан спортоор эрчимтэй хичээллэдэг 40-өөд залуусаас сонгож дасгалжуулагч бэлтгэхээр төлөвлөж байна гэлээ.  Түүнчлэн ирэх 3 дугаар сарын 1 нээс усан спортын дасгалжуулагч бэлтгэх сургалт явагдана. Сонирхосон бүх хүмүүст уг сургалт нээлттэй гэдгийг онцлов.

Сэтгүүлч ts8060