#Тойрог1 мин унших
Завхан аймгийн Улиастай сумын иргэд уулзалтад идэвхтэй оролцож санал, хүсэлтээ илэрхийллээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин Завхан аймгийн Улиастай суманд ажиллаж иргэдтэй уулзалт хийлээ.
Ингэхдээ иргэд эдэлбэр газрыг нэмэгдүүлж хотын статустай болгох, жижиг сумуудыг нэгтгэх, шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, цахилгааны үнэ өндөр, нийтийн тээвэр хүртээмжгүй, халаалт, цэвэр ус муу, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хомс, сургуулиудын даац хэтэрсэн, байгаль орчинд хортой, өгөөжгүй уул уурхайн асуудалд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтэй болох, салбар дундын уялдаа холбоог хангах зэрэг олон чухал асуудлыг хөндлөө.
Мөн эв нэгдэл муу, хэт их намчирхал нь хөгжлийн тушаа болж буйг онцлов.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

