#Тойрог1 мин унших
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэд танхим дүүрэн цуглаж санал, хүсэлтээ илэрхийллээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэд танхим дүүрэн цуглаж санал, хүсэлтээ илэрхийллээ.
Цалин, тэтгэврийг нэмэхийн тулд төрөөс төрсөн тэрбумтнуудад хариуцлага тооцох хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх, малаа эрүүлжүүлэх, түүхий эд, арьс ширний үйлдвэр байгуулах, махны үнэ өндөр, худалдааны хуультай болох, сургууль, цэцэрлэг, дотуур байр, спорт заалны барилгууд стандартын шаардлага хангадаггүй, ахмадын байргүй, сум хөгжүүлэх сангийн санхүүжилтийг зөвхөн хоршоонд бус бусад иргэн, ААН-үүдэд хуваарилах, үр ашиггүй орон тоог цомхотгох, ажилгүйдэл их байгааг хэллээ.




Сэтгүүлч Б.Хонгорсайхан

