Үйл явдал1 мин унших
Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн шинэ байр ашиглалтад орлоо

Өнгөрөгч Баасан гарагт /2025.11.28/ Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хороонд Гал түймэр унтраах, аврах 86 дугаар ангийн шинэ байр ашиглалтад орж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, ялангуяа гэр хорооллын бүсэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх асуудлыг нэн тэргүүнд тавьж ажилласан байдаг.
Дүүргийн ИТХ, ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс болон гүйцэтгэгч “Дуутын нуруу” ХХК-ийн хамтын хичээл зүтгэлийн үр дүнд нэг жилийн хугацаанд орчин үеийн олон улсын шаардлагад нийцсэн 3 давхар, төмөр бетон бүтэцтэй, 2132 м² талбай бүхий цогц байгууламж өнөөдөр ашиглалтад орлоо.

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлагын 70–80 хувь нь гэр хорооллын бүсэд бүртгэгддэг ч замын ачаалал, хаягийн зөрчлөөс үүдэн аврагчид цаг алдах эрсдэлтэй байдаг.
Тэгвэл тус анги ашиглалтад орсноор Чингэлтэй дүүрэг төдийгүй нийслэлийн хойд чиглэлийн бүсэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг илүү ойроос, илүү шуурхай хүргэж, 80,000 гаруй иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах нөхцөл бүрэн хангагдаж байна.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл төр засаг, ард түмнийхээ итгэл найдварыг хүлээж, бусдын төлөө амиа өгөхөөс буцдаггүй эрэлхэг залуус энх цагийн эх орончдоороо Монгол төр цаг ямагт бахархдаг. Тиймээс аврагч, гал сөнөөгчид маань хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжтэй, дулаан тохилог орчинд ажиллаж амьдрах ёстойг онцлов.


