Байр суурь1 мин унших
Ц.Мөнхбат: Энэ хууль малчдад маш их хэрэгтэй
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:
Энэ хуульд өөрчлөлт хийх нь манай малчдад нэмэр болсон ийм чухал хууль. Хуулийн ажлын хэсгийг Ц.Идэрбат гишүүн ахлаад явж байгаад баяртай байгаа юм. Идэрээ гишүүн аймаг орон нутагт ажиллаж, Засаг даргаар ажиллаж байсан, амьдралд ойрхон хүмүүсийн нэг. Нөхөн олговрыг олгохдоо тухайн сумын нийт хорогдсон малын 6% гэж хуучин байсан. Амьдрал дээр малчдад нөхөн олговор төдийлөн очдоггүй байсан. Үүнийг 5 дээр нэмэх хасах 1 болгож байгаа юм байна. Хэчнээн тооны малтай ямар сумдууд, хэдэн малчидтай сумдууд нь 4 болж, ямар нь 5 болоод, ямар нь зургаа дээрээ үлдэх вэ? Нөгөө талдаа даатгалын компаниудаа бодохгүй бол болохгүй. Үүн дээр даатгалын компаниудтай хэлэлцүүлэгт оролцуулсан уу.

Сэтгүүлч Ц.Соёлмаа
