1 мин унших
Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр (2025.12.18) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын 51 гишүүнтэй парламентын бүлгийг ахлан ажилладаг бөгөөд Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюаньтай уулзаж, хоёр улсын парламентын бүлэг төдийгүй хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож, нээлттэй ярилцлаа.
Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ, уулзалтын давтамж нэмэгдэж, хөгжлийн стратеги, зорилтоо харилцан уялдуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд талууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэд хоорондын харилцан ойлголцол улам гүнзгийрч буйг талууд онцлон дурдав.
Сэтгүүлч Д.Ганхуяг
