Үйл явдал1 мин унших
Б.Энхбаяр: Гишүүдийн санал гаргах эрхийг хязгаарлаж болохгүй

УИХ-ын Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсголын тайлан, санал дүгнэлт, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
Хянан шалгах түр хороо тайлан дүгнэлтээ гаргаад УИХ-ын чуулганд танилцуулснаар татан буугддаг. Шаардлагатай гэж үзвэл холбогдох УИХ-ын шийдвэрийн төслийг танилцуулдаг. Түр хороо ажиллаад, хуралдаад, тайлангаа гаргаад УИХ-ын тогтоолын төсөл оруулж ирж танилцуулж байна.
Энэ тогтоолын төсөлтэй түр хорооны гишүүдээс бусад УИХ-ын гишүүд танилцах шаардлагатай юм. УИХ-ын дэгийн хууль, Хяналт шалгалтын хуулиар бол тогтоолын төслөө ЭЗБХ-оор танилцуулдаг. Тогтоолын төсөл дээр бусад Их хурлын гишүүд санал гаргах боломжийг гаргаж өгөх ёстой.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн санал гаргах эрх хязгаарлагдаад байна. Түр хорооноос орж ирсэн төслийг батал эсвэл битгий батал гэх сонголтыг шууд тулгаад байна.
Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба