#Коммент3 мин унших
Ж.Сандагсүрэн: "Такси үйлчилгээ эрхлэгчдийг бодлогоор дэмжсэнээр 4,500 баталгаат ажлын байр бий болно

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент3 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Улаанбаатар хотын 1.7 сая иргэн өдөрт дунджаар 90 мянган удаа таксигаар зорчдог.
Тодруулбал, Иргэдийн нийт зорчилтын 35 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Үүний 27 хувь нь автобусаар, 8 хувь нь таксигаар зорчиж буй.
Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлж байна. Такси үйлчилгээ нийтийн тээврийн ангилалд багтдаг, анхаарах ёстой салбар хэдий ч сүүлийн 10 жилд нэг ч шинэчлэл хийгээгүй.
Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгож, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй болгохыг зорьж байна.
Ялангуяа ажил тарах цагаар такси олддоггүй. Тиймээс такси үйлчилгээг дэмжих зорилгоор ТЭЗҮ боловсруулж, такси үйлчилгээ явуулдаг таван аж ахуйн нэгжтэй Нийтийн тээврийн бодлогын газар, “Улаанбаатар хотын Хөгжлийн корпорац” компаниас уулзалт зохион байгуулсан.
“Улаанбаатар хотын Хөгжлийн корпорац”-ын захирал Ж.Сандагсүрэн энэ тухайд “Улаанбаатарт стандарт шаардлага хангасан такси үйлчилгээ хангалтгүй тул энэ төслийг хэрэгжүүлэх үүргийг манай байгууллагад өгсөн юм. Өнөөдрийг хүртэл энэ ажил хэрэгжээгүй шалтгаан нь санхүүтэй холбоотой. Төрийн дэмжлэггүйгээр такси компаниуд энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан.
Харин өнөөдөр нөхцөл өөрчлөгдөж, тодорхой боломжууд бүрдсэн. Түүнчлэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт орсноор такси үйлчилгээний төслийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжирсан юм. Ингээд уг төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг (ТЭЗҮ) боловсруулж, холбогдох яамд, байгууллагуудаас санал авч, тээврийн салбарт ажиллаж буй мэргэжлийн зөвлөхүүд, докторуудыг оролцуулан ажиллалаа.

Зам, тээврийн яамны зүгээс голлон анхааруулсан асуудал нь техникийн үзүүлэлтүүд.м Ямар автомашин оруулж ирэх нь зохимжтой, тусгай зөвшөөрөлтэй, одоо үйл ажиллагаа явуулж байгаа таван компанийн эрх ашгийг хэрхэн хангах зэрэг асуудлаар тодорхой санал, шаардлагууд тавьсан. Тэдгээр саналыг тусгасны дараа төслийг хоёр дахь хурлаар баталсан юм. Үүний дараа Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яамныхан хэлэлцэн, эцэст нь Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан" гэв.
Гэтэл уг төсөл анхнаасаа Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу бүх үе шат нь нээлттэй явж ирсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал О.Золбаярын гарын үсэгтэй, “ТЭЗҮ-д эдгээр асуудлыг нэмж тусгаач” гэсэн агуулгатай албан бичиг ирүүлсэн. Тэдгээр саналыг ТЭЗҮ-д тусгахаар ажиллаж байгаа.
UBСab “бид такси компани биш, технологийн компани” гэдэг. Тэд жолооч дуудах аппликэйшн хөгжүүлдэг технологийн компани. Жишээ нь, жолоочтой холбоотой гомдол гарч, UBCab-д хандахад “Бид технологийн компани, жолооч нарын эцсийн үйлчилгээний чанарт шууд хяналт тавих үүрэггүй” гэдгийг тодотгов.
Төсөл хэрэгжсэнээр,
Монгол Улс зүүн талдаа жолооны хүрдтэй автомашин ашигладаг улсын ангилалд ордог. Такси үйлчилгээний стандартад баазтай, такси нь тусгай тэмдэглэгээтэй, жолооч нар ижил хувцастай байх, сургалтад хамрагдсан байх, автомашинаа 10-аас дээш жил ашиглаагүй байх гэх мэт шаардлагыг хангасан такси үйлчилгээг бий болгох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьж байна.