#Коммент1 мин унших

Х.Ганхуяг: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг, сумдад туулах чадвар сайтай машин техник гардууллаа

Х.Ганхуяг: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг, сумдад туулах чадвар сайтай машин техник гардууллаа

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос зудын эрсдэлийг бууруулах, хохирол багатай даван туулах арга хэмжээг эртнээс төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын хувьд өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад улсын нөөцөөс туулах чадвар сайтай 20 ширхэг авто машин, цас ихээр орж зам даваа хаагддаг эрсдэл бүхий зарим аймаг, сумдад Автогрейдер 2 ширхэг, ковш 5 ширхгийг тус тус гардуулж өглөө.

Энэ нь малчид иргэдэд эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Х.Ганхуяг: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг, сумдад туулах чадвар сайтай машин техник гардууллаа

Мөн Засгийн газар, Улсын Онцгой комиссоос малчид, иргэдэд эрүүл мэнд болон төрийн бусад үйлчилгээг шуурхай тасралтгүй хүргэх, өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс үүсэж болох эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хүндрэл багатай даван туулах арга хэмжээний хүрээнд 2025 оны 12 дугаар сард аймаг сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, онцгой байдлын байгууллагын салбар нэгжүүдэд улсын нөөцөөс шаардлагатай техникийн тусламж үзүүлэхээр болсон. Түүнчлэн аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгохоор Засгийн газар шийдвэрлэснийг олгож байна.

Х.Ганхуяг: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймаг, сумдад туулах чадвар сайтай машин техник гардууллаа

Сэтгүүлч Ц.Соёлмаа