Үйл явдал1 мин унших
"Баянгол дүүргийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн форум"- ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна

“Хөгжилд хөтлөх хамтын манлайлал” уриатай Баянгол дүүргийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн форумыг санаачлан анх удаа амжилттай зохион байгууллаа. Төрийн ордонд зохион байгуулсан тус форумд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, хувийн хэвшлийн 800 орчим төлөөлөл оролцсон юм.
Мөн Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлага, төлөөллүүд оролцон төрийн бодлого, үйлчилгээний талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулан бизнесийн орчныг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломж, гарц шийдлүүдийг хэлэлцлээ.


Бичил, жижиг, дунд бизнес нь улсын эдийн засгийн гол хөдөлгөгч бөгөөд Баянгол дүүрэг нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, логистикийн гол зангилаа болж буй онцлог дүүрэг билээ. Тиймээс цаашид ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, тулгамдаж буй асуудлуудыг төрийн бодлогоор шийдвэрлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах болно.
