Үйл явдал1 мин унших
Аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.01.12-2026.01.18/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 38 суманд аюулт үзэгдэл, ослын 114 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 45 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 91 нь обьектын гал түймэр, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 22 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Цаг уур орчны шинжилгээний газар, Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллийг малчид, иргэд та бүхэн тогтмол авч цаг агаарын аюулт үзэгдэл, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
