#Коммент2 мин унших

Улаанбаатар хотын иргэд орон сууцанд амьдрах нь “мөрөөдөл биш” гэдгийг батлах нь тэдний ажлын зорилго

Улаанбаатар хотын иргэд орон сууцанд амьдрах нь “мөрөөдөл биш” гэдгийг батлах нь тэдний ажлын зорилго

Хамгийн сүүлд гарсан Үндэсний статистикийн хорооны мэдээнд 2025 оны 12 дугаар сарын байдлаар шинэ орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 5.03 сая төгрөг байсан нь өмнөх оны мөн үеэс 8.1%-иар, сүүлийн гурван жилийн хугацаанд 44.1%-аар өссөн үзүүлэлт болж байна. Үүний зэрэгцээ сүүлийн нэг жилд хуучин орон сууцны үнийн өсөлт 17.7%, сүүлийн гурван жилийн хугацаанд бараг 55%-иар нэмэгджээ. Гэхдээ энэ хугацаанд авах цалингийн хэмжээ, төгрөгний ханш сул хэвээр, ам.доллар жил бүр өссөөр байгаа ийм нөхцөлд Улаанбаатар хотод орон сууцанд амьдрах нь мөрөөдөл болж, гэр хорооллын бүс улам нэмэх суурь шалтгаан болж байгаа юм.

Тиймээс л иргэдийн орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхын тулд санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох, хөрөнгийн тогтвортой сан бүрдүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх, баталгаа гаргах, хууль тогтоомжид нийцүүлэн компанийн бонд, түрээсийн болон зээлийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зэрэг олон чиг үүрэгтэйгээр Нийслэлийн орон сууцны компорацийг 2015 онд байгуулж байлаа.

Гэвч дээр дурдсан ажлууд хэдхэн жилийн өмнө гэхэд хийгдсэн зүйл огт байхгүй гэлтэй. Эсрэгээрээ ипотекийн зээлд л санхүүжилт олгодог гэх ойлголт саяхныг хүртэл л иргэдийн дунд байсан. Харин 2021 онд Нийслэлийн орон сууцны компорацийн захирлаар М.Говьсайханг томилсон нь маш оновчтой томилгоо Засгийн газрын хэмжээнд үнэлэн, хийсэн ажлуудаараа ч үүнийгээ батлан харуулж, улмаар 2024 онд улиран томилогдсон удаатай.

Өнгөрсөн жилүүдэд НОСК нь жинхэнэ үндсэн чиг үүргээрээ ажиллаж анх удаа дотоод бонд гаргаж 2000 орчим иргэнийг орон сууцжуулах төсөл болон Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдсэн 12 мянган айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлж чадсан. Тус ажлууд нь ч эхнээсээ улсын комисс нь хүлээн авч иргэд түлхүүрээ гардаж авсан. 

Нэмээд Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төслийг хэрэгжүүлэх бөгөөд үүний нэг нь Нийслэлийн Орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, Ханын материал орчмын 1800 айлыг орон сууцжуулах төсөл юм. Үүнийгээ ч хуулийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт явуулан гүйцэтгэгч компаниа сонгож өнгөрсөн намар төслөө гараанаас нь эхлүүлсэн.

Түүнчлэн олон улсын ‘’EDGE’’ стандартыг нэвтрүүлсэн 110 айлын орон сууцыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9-р хороонд Баянхошуу дэд төвийг түшиглэн өнгөрсөн жил ашиглалтад оруулжээ. Төслийн хүрээнд нийт 800 айлын ногоон орон сууцны төсөл 5,6 га талбайд хэрэгжих аж.

Улаанбаатар хотын иргэд орон сууцанд амьдрах нь “мөрөөдөл биш” гэдгийг батлах нь тэдний ажлын зорилго

Заримдаа бид хотынхоо А бүсэд л барилга бариад, тэндээ л бөөгнөрч амьдраад байгаа мэт боловч нийслэлийн захын дүүргүүдэд ч зорилтот иргэдээ зориулсан орон сууцжуулах ажил зогсолтгүй үргэлжилсээр байна. Мэдээж Улаанбаатар хотын иргэд нэг л өдөр бүгдээрээ орон сууцанд амьдарч чадахгүй ч, харин энэ бүхэн биелэгдэх боломжтойг НОСК-ийн өнгөрсөн хугацаанд хийсэн гүйцэтгэсэн хийсэн ажил, ирээдүйд хэрэгжүүлэх төслүүдээс нь харж болохоор байна.

Сэтгүүлч Уугантуяа

Холбоотой мэдээ

  1. 2024