Үйл явдал1 мин унших

Д.Үүрийнтуяа: ТУЗ-д хараат бус, мэргэжлийн хүн томилогдох эрх орчныг бүрдүүлнэ

Хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой, төрийн оролцоо шаардлагагүй салбарт төр орохыг хязгаарласан, төрийн болон орон нутгийн өмчит компаниудын бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэж байна. Хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагаа олон нийтэд ил тод болж, компаниудын үр ашиг, үнэ цэнэ өснө гэж үзэж байна.