1 мин унших

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид чууллаа

Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид чууллаа

Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” үндэсний хөтөлбөр, “Атар IV” мал аж ахуй, газар тариаланг хослон хөгжүүлэх аян, Төв аймгийн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн зөвлөгөөн” Төв аймгийн Зуунмод хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус зөвлөгөөнд 400 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, холбогдох салбарын зочид, төлөөлөгчид оролцож, бодлого, үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Зөвлөгөөний үеэр Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Ч.Отгонцэцэг “Бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгчийн итгэлийг нэмэгдүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, стандартын ач холбогдол, чанар, аюулгүй байдлыг хангах замаар зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийн талаар мэдээлэл өглөө.

Сэтгүүлч Ц.Соёлмаа