Үйл явдал1 мин унших
УИХ-ын гишүүн Я.Батсуурь тойрогтоо ажиллав

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь 2011 оны 3-р сарын 16-24-ний өдрүүдэд Дорноговь аймгийн Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан, Өргөн сумд болон Зүүнбаян баг, Хилийн цэргийн Сулинхээр дэх отрядод ажиллаж, иргэп сонгогчидтой уулзлаа. Уулзалтаар УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж баталсан хууль, тогтоомж болон улс орны хөгжлийн чиг хандлага, энэ талаар төрөөс баримтлах бодлого, орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын талаар ярьж танилцуулахын зэрэгцээ УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоомжуудын талаар мэдээлж иргэдийн тавьсан асуултад дэлгэрэнгүй хариулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авав. Дэлгэрэнгүй
Сэтгүүлч ts8060
