#Коммент1 мин унших
Ц.Туваан: Цагаан зудтай, цаг наашлах болоогүй байна, малчин түмэндээ тусламжийн гараа сунгацгаая!

Өвөлжилтийн бэлтгэл ажил 2023-2024 онтой харьцуулахад энэ өвөл нийт аймаг, орон нутгийн хэмжээнд 20-25 хувийн илүү гүйцэтгэлтэй байгаа талаар засгийн газраас мэдээлж байгаа. Тэгвэл дөрвөн ёс дуусаж, таван ёс эхэлж байхад 11 аймгийн 52 сум “цагаан зуд”-тай, 14 аймгийн 61 сум “цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байна.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад улсын нөөцөөс туулах чадвар сайтай автомашин болон техник хэрэгсэл өгсөн. Мөн аймаг сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгохоор болж, орон нутгуудад хүргэгдэж буй. УИХ-ын гишүүд ч сонгогдсон тойрогтоо очиж, иргэдтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж явна.
Төв аймгийн Угтаалцайдам, Цээл сумдад ажиллаж буй Ц.Туваан гишүүн болон Төвийн бүсээс сонгогдсон гишүүд хөдөө орон нутагт цас, зудын байдал хүнд байгааг хэллээ. Хэдийгээр дөрвөн 9 шувтрах гэж байгаа энэ өдрүүдэд наашлах цаг болоогүй. Морь унаж, ус гэсэх яагаа ч үгүй байгаа юм. Хэдийгээр цагаан сарын баяр дөхсөн ч газар дээрээ нөхцөл байдал маш хүнд байна.
Таван ёс эхэлж, тавьсан будаа хөлдөхгүй гэж монголчууд ярьдаг ч хөдөө орон нутагт зудын байдалтай, малчид зутруухан байгаа юм. Иймээс малчин түмэндээ, ард иргэддээ, хөдөө орон нутагт байгаа ах дүүстээ хандивын гараа тусламжийн гараа сунгахыг УИХ-ын гишүүн Ц.Туваан уриаллаа.

Сэтгүүлч Ц.Соёлмаа
