Үйл явдал1 мин унших
ЦЭЭЛ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА

Өвөлжилтийн хүндрэл
Улсын онцгой комисс болон аймгийн онцгой комиссоос өвөлжилт хүндэрсэнтэй сумын малчин өрхүүдэд өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Энэ хүрээнд өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Туваан, УИХ-ын гишүүн Д.Батбаяр нар аймгийн Онцгой комиссын гишүүн, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Г.Мөнхгэрэл, Улаан загалмайн хорооны дарга Б.Отгончимэг нарын хамт Цээл суманд ажиллаж, тус суманд хуваарилсан 5 тонн хорголжин тэжээл, 14.3 тонн хивэг, 28 хайрцаг долооцыг хүлээлгэн өглөө.
Сэтгүүлч Б.Одончимэг

