#Коммент2 мин унших

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлж иргэдээ дэмжинэ

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлж иргэдээ дэмжинэ

Үндсэн хуульд тунхаглан заасан иргэний эрх, эдийн засгийн эрх, эрх чөлөөг хангах эрхэм зорилгоор дэвшүүлж буй “ЧӨЛӨӨЛЬЕ!” санаачилгын нэг алхам болгож, УИХ-ын дарга гишүүдийн хамтаар Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн мэдүүлсэн. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж буй энэ хуулийн эрхэм зорилго, үзэл санаа нь өөрийн гараар амьдралаа өөд татъя, ашиг орлого олъё гэсэн хүний хүслийг хяссан ЗӨВШӨӨРӨЛ нэртэй ХОРИГЛОЛТЫН системээс ЧӨЛӨӨЛӨХ юм.

2022 онд Зөвшөөрлийн тухай хууль шинэчлэн батлагдсан ч, 1000 гаруй зөвшөөрлийг 381 болгож цөөлсөн.  Гэвч гэрчилгээ, бүртгэл, тохирол, лавлагаа, тодорхойлолт гэх мэт нэр, зүсийг нь өөрчилж хувиргасан хүнд суртлын тогтолцоо ахин дахин амилах санаархлыг уг үндсээр нь тас цохих хэрэгцээ шаардлага үүссэн.

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг хэлэлцэн баталснаар иргэд  хүссэн цагтаа гутал, дугуй засвар, үсчин, оёдол,  гэх мэт бизнесээ нээсэн тухайгаа аймаг, дүүрэгтээ мэдэгдэх л үүрэгтэй. Эрсдэл багатай, ахуйн шинжтэй үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл шаардахгүй.   Элдэв төрлийн нэртэй алга дарам цаас хөөцөлдөхгүй, албан тушаалтны үүд сахихгүй, оочирлон дугаарлахгүй байх иргэн Таны эрхийг хуульчлан хамгаална. 

32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэхээр тусгасан

Тодруулбал, зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд зөвшөөрлийн тоог багасгах, ангилал бууруулахаар тусгасан. Тухайлбал, тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх нийт 32 төрлийн үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд шилжүүлэх, эрх бүхий этгээд хуульд заасан хугацаанд энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох боломжтой хэмээн төсөлд заажээ.

Мөн төсөлд, тусгай болон энгийн 20 гаруй зөвшөөрлийг хүчингүй болгох, тухайн аж ахуй чөлөөтэй үйл ажиллагаа эрхлэх, зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр оруулж өгсөн байна.  

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн  Д.Энхтүвшин ахалж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Ч.Анар, А.Ариунзаяа, Н.Батсүмбэрэл, Г.Лувсанжамц, О.Номинчимэг, Л.Соронзонболд зэрэг УИХ-ын гишүүд ажиллаж байна. 

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл нэртэй хориглолт, хүнд суртлаас чөлөөлж иргэдээ дэмжинэ

Сэтгүүлч Ц.Соёлмаа

БизнесХолбоотой мэдээ

  1. 2025
  2. 2024
  3. 2023

Дата архиваас

  1. 2024
  2. 2022
  3. 2021
  4. 2017
  5. 2016