Үйл явдал1 мин унших
ЗАВХАН НУТАГ ЗАМТАЙ БОЛЖ БАЙНА
Зам тээврийн сайд байхдаа бүх аймгийн төвийг өөр хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох бодлого гаргасан.
Хойд урд хөрш, Ази Европыг холбосон АВТО ЗАМЫН 5 КОРИДОР-той болох зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд УЛИАСТАЙ-АЛТАЙ, ХОВД-УЛААНГОМ, АРЦ СУУРЬ-ТҮДЭВТЭЙ чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төслийг хийлгэж, өнгөрөгч оноос замын ажлуудыг эхлүүлсэн.
УЛИАСТАЙ-АЛТАЙ чиглэлийн 178 км хатуу хучилттай авто замын ажил энэ оны 03 дугаар сарын 01-ээс үргэлжлэн хийгдэнэ.
2028 оны 01 дүгээр сар гэхэд бүрэн ашиглалтад орох энэ зам баригдсанаар Цагаанхайрхан Цагаанчулуут сум хатуу хучилттай авто замд холбогдоно.
Арц суурь-Түдэвтэй чиглэлийн авто зам баригдаж дууссанаар Завхан аймгийн хойд сумд болох Түдэвтэй, Баянхайрхан, Тэс, Баянтэс сумд тосон замтай болно.
ЗАВХАН АЙМАГ ЗАМТАЙ БОЛЖ, БАРУУН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЗАНГИЛАА ТӨВ БОЛНО.


