Үйл явдал1 мин унших
ЗАВХАНЧУУД МААНЬ ИНГЭЖ ЯРЬЖ БАЙНА
Завхан аймгийн төв Улиастай хотын иргэдтэй уулзалт хийж УИХ, ЗГ-ын бодлого үйл ажиллагааг танилцуулж үг саналыг нь сонслоо.
Завханчууд санаачилж эхлүүлсэн ЗАМЫН АЖЛУУДАА эрчимжүүлэхэд анхаарч байгаад талархаж байна.
-Тэд төрөөс ХАРИУЦЛАГА САХИЛГА БАТ, хууль шүүхийн байгууллагаас хурдтай шударга ажиллахыг
-Хөдөөд малчдын ЗАЛУУ ХАЛАА тасалдах эрсдэл үүсээд байгааг
-Аймагтаа Үйлдвэр технологийн парктай болох
-Эрүүл эко хүнсний ногоогоор хангах ХҮЛЭМЖИЙН ЦОГЦОЛБОР байгуулах
-Гэмт хэрэгтэй тэмцэх ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ
+Улиастай хотод ИРГЭНД ӨМЧИЛЖ ЭЗЭМШҮҮЛЭХ ГАЗАР хомс болсон
-Эрүүл мэндийн үйлчилгээг ИЛҮҮ ЧАНАРЖУУЛЖ САЙЖРУУЛАХ
-Үнийн ХӨӨРӨГДӨЛД ХЯНАЛТ ТАВИХ зэрэг асуудлаар асуулт асууж саналаа хэллээ.
Завханчуудынхаа хэлсэн санал, тавьж буй АСУУДАЛ БҮР ДЭЭР ШИЙДЭЛ ГАРГАЖ ажиллах болно


