Үйл явдал1 мин унших
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Төр нийгмийн зүтгэлтэн, Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой өнөөдөр /2026.02.02/ тохиож байна.

Их жанжны хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын Намын дарга Н.Учрал, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын гишүүд, дэмжигчид, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцон Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Төр нийгмийн зүтгэлтэн, гарамгай жанжин Д.Сүхбаатар нь 1893 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харьяат ард Дамдины гэрт төрсөн. 1921 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1922 оны 12 дугаар сар хүртэл Цэргийн яамны Тэргүүн сайдаар, 1921 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1923 оны 02 дугаар сар хүртэл Бүх цэргийн зөвлөлийн гишүүн, 1921 оны 02 дугаар сараас насан эцэс болтлоо Бүх цэргийн жанжны албыг тус тус хашиж байв.

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
