Үйл явдал1 мин унших

Баянгол дүүрэгт бүтээн байгуулах "зүүн наран" цогцолбор хүрээлэнг танилцуулж байна

Баянгол дүүргийн 22-р хороонд 40 га газар бүхий “Зүүн Наран” цогцолбор хүрээлэн байгуулна. Тус цогцолбор нь иргэн, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой бөгөөд явган болон дугуйн зам, гүйлтийн зам, гадна гэрэлтүүлэг, амралтын сандал, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, спортын тоноглол бүхий иж бүрэн төлөвлөлттэй.

Төслийн хүрээнд хөлбөмбөгийн талбай, 6 ширхэг сагсан бөмбөгийн талбай, экстрем спортын бүс, ахмад настанд зориулсан дасгалын талбайг төлөвлөсөн нь бүх насны иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжих ач холбогдолтой юм.

“Зүүн Наран” цэцэрлэгт хүрээлэн нь хүүхэд, залуучууд, ахмад настанд ээлтэй, аюулгүй, тав тухтай ногоон орчны шийдэл бүхий цогцолбор байхаар төлөвлөж байна.