Үйл явдал1 мин унших

“Эксперт” подкаст ТУН УДАХГҮЙ…

“Эксперт” подкаст ТУН УДАХГҮЙ…

Манай Vip76.mn сайт нь засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, УИХ-аас батлагдан гарч буй хууль, тогтоолын хэрэгжилт, үр дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг мэргэжлийн сэтгүүл зүйн түвшинд бэлтгэн, уншигч олон нийтэд хүргэсээр ирсэн билээ.

Харин энэ удаа  бид улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан, салбарынхаа тулгамдаж буй асуудалд санал бодлоо илэрхийлдэг салбар бүрийн шилдэг экспертүүдийг нэг дор цуглуулан нийгэмд тулгамдсан олон асуудалд зөвхөн үгээ хэлэх бус, бодит шийдэл, гарц хайж шийдвэр гаргагчдад хүрэх зорилготой “Эксперт” подкастыг тун удахгүй бэлтгэн хүргэх гэж байна.

  • Мэргэжлийн ажил хэрэгч яриа: Цаг үеийн чухал сэдвүүдэд мэргэжлийн ажил хэрэгч яриаг бодит туршлага, жишээнд үндэслэн шүүмжлэлтэйгээр өрнүүлнэ
  • Гарц ба Шийдэл: Аливаа салбарын асуудлыг зөвхөн хоосон шүүмжлэх бус. Салбарын мэргэжилтнүүд нөхцөл байдлыг мэргэжлийн түвшинд оношлон тодорхой шийдлийг хамтран санал болгоно

Хаанаас сонсох вэ?

Та манай подкастыг vip76.mn сайтын албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.

Сэтгүүлч Уугантуяа