#Тойрог1 мин унших
Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багаас аймгийн хошой аварга малчин тодорлоо

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн аймгийн хошой аварга малчин Нансалмаагийн Дадаржанцан, гэргий Цанрилжавын Хоролсүрэн нар УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо.
Анх нэгдлээс бэлэглэсэн 10 хонь, нэг морио өсгөсөөр өнөөдрийн бахархам амжилтыг бүтээжээ. Аварга малчных "Өндөр цагаан" өвөлжөөндөө 43 дахь жилдээ нутаглаж байна.
Баян-Өлгий, Сүхбаатар, Дорнод аймгуудаас малынхаа үүлдэр угсааг сайжруулж, төлөг гэхэд л 20 кг-аас дээш жин татдаг гэв.
Жил бүр залуу малчдыг малжуулахаас гадна газар тариалан эрхэлж өвс, ногоон тэжээлээ авдаг, 4-6 удаа бэлчээр сэлгэж отор нүүдэл хийдэг гээд жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй хөдөлмөрлөж эрдэнэт мал сүргийнхээ буян хишгийг хүртэж байна.


