#Тойрог1 мин унших
Звахан аймгийн Сонгино сумын Шар нуруу багаас Алтан төлийн эзэн тодорлоо

17-р жарны гал морин жилийн босгон дээр Сонгино сумын Шар нуруу багийн малчин Дашравдангийн Чулуунбат, гэргий Пүрэвдаваагийн Нарантуяа нар АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭН боллоо.
Тус багаас 2 жилийн өмнө Алтан унаганы эзэн тодорсон бол энэ жил ийнхүү Алтан ишигний шагналыг хүртлээ. 2022 онд аймгийн аварга малчин болсон хөдөлмөрч гэр бүл эрдэнэт мал сүргээ дөрвөн төрөлд нь өсгөж байна.


