#Тойрог1 мин унших
Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн малчин Ж.Өвгөнбадарчийн гэр бүл УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо

Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан-Уул багийн малчин Жамбалдоржийн Өвгөнбадарчийн гэр бүл УЛСЫН АВАРГА МАЛЧИН боллоо. Аймгийн алдарт уяач, аварга адуучин аавыгаа дагаж багаасаа мал малласан тэрээр цас их унадаг, сумынхаа төвөөс 60 орчим км-т орших "Нурамт" өвөлжөөндөө 20 гаруй жил нутаглан, отор их хийж эрдэнэт малынхаа ашиг шимийг хүртэн хөдөлмөрлөж байна.
Үхэрчин аавын үр удам гэргий Маналжавын Цэрэндуламын хамт эцэг өвгөдөөсөө уламжилж ирсэн мал маллах арга туршлагаа үр хүүхдүүддээ өвлүүлж 6-р ангийн хүүгээ мал дээр гаргаад 4 жил болжээ. Хүү Ө.Бямбарагчаа нь ижий аавынхаа итгэлийг алдахгүй удам залгасан улсын сайн малчин болно хэмээн ярих нь бахархалтай.


