Үйл явдал1 мин унших
Долдугаар хороололд 20 тэрбум төгрөгийг зарцуулна

Долдугаар хорооллын ажилд нийслэлээс 20 тэрбум төгрөгийн санхүүжилт баталжээ. Энэ нь зөвхөн айл өрхүүдийн газрыг чөлөөлөхөд зарцуулагдах юм байна. Тухайн хорооллын нутаг дэвсгэр дээр байгаа нэг айлын газрыг дунджаар 40-50 сая төгрөгөөр үнэлэхээр төлөвлөжээ. Сүхбаатар дүүргийн 9,10,11,12, дугаар хорооны газар нутаг буюу 32-ын тойргийн орчмоос эхлээд Зуун айл дахь барилгын материалын дэлгүүрүүдийн орчим хүртэлх 210 га газарт барилга барихаар төлөвлөж байна. Энэ нь дунджаар 40-50 мянган иргэнийг орон сууцаар хангах төсөл ажээ.
Сэтгүүлч ts8060
