Үйл явдал1 мин унших
“Гурван үеийн чуулга уулзалт” арга хэмжээг зохион байгуулж хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Зэвсэгт хүчний 105 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө бэрх цагт халуун амь, бүлээн цус, энх цагийн бүтээн байгуулалтад хөдөлмөр, зүтгэлээ зориулсан Монгол цэрэг та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Монгол Улсын Засгийн газар хүндэт генерал, офицер, ахлагч, ахмад дайчдынхаа гавьяа зүтгэлийг ямагт эрхэмлэн дээдэлж, туршлага сургамжийг нь залуу үед өвлүүлэх бодлогыг цаашид ч тууштай хэрэгжүүлсээр байх болно. Эх орныхоо амар амгалан, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө мөр зэрэгцэн зогсож, цэргийн тангараг дор нэгдэн зүтгэж ирсэн үе үеийн удирдлага, алба хаагчдадаа та бүхний эх орныхоо төлөө зориулсан хөдөлмөр, зүтгэл, алдар гавьяа Монголын төр, ард түмний түүхэнд ямагт хүндэтгэлтэйгээр бичигдэн үлдэх билээ.
Монгол төрийн сүлд ивээж
Монгол цэргийн алдар суу үеийн үед мандан бадрах болтугай.
Сэтгүүлч Ц.Соёлмаа
