Үйл явдал1 мин унших
Мадлен Олбрайт Ардчилсан намд зочиллоо

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, Үндэсний Ардчиллын хүрээлэнгийн захирлуудын зөвлөлийн дарга Мадлен Олбрайт Монгол Улсад айлчилж байгаа билээ. Хатагтай М.Олбрайт айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Ардчилсан намд айлчилж, АН-ын дарга Н.Алтанхуяг, ЕНБДарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл нартай уулзаж, халуун дулаан яриа өрнүүллээ. Тэрээр уулзалтын дараагаар Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм.
Сэтгүүлч ts8060
