Үйл явдал1 мин унших
Элсэгчид алдаатай материалаа 15-наас өмнө залруулж болно

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 39010 шалгуулагч бүртгүүлжээ. Энэхүү шалгуулагчдад «www.eec.mn-ээр бүртгүүлсэн мэдээллээ дахин хянахыг Боловсролын үнэлгээний төвийнхөн зөвлөж байна. Хэрвээ бүртгэлд алдаатай мэдээлэл оруулсан, эсвэл хичээл нэмж бүртгүүлэхийг хүсвэл энэ сарын 15-наас өмнө өргөдлөө бичиж, хандах хэрэгтэй юм байна. Учир нь Боловсролын үнэлгээний төв болон аймаг нийслэлийн боловсролын газрынхан 15-ныг хүртэл элсэлтийн талаарх бүх мэдээлэлдээ тулгалт хийж, баталгаажуулах юм байна. Харин суудлын хуваарийг ирэх зургадугаар сарын 2-ноос тараах ажээ.
Сэтгүүлч ts8060
