Үйл явдал2 мин унших
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Ажлын хэсэг байгууллаа

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаУлсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2026.04.21) Р.Батболд, Х.Булгантуяа, Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Б.Жавхлан, Б.Заяабал, Г.Лувсанжамц, Б.Жаргалан, О.Батнайрамдал, Б.Пунсалмаа, Э.Одбаяр, Г.Очирбат, А.Ундраа, Б.Уянга, Г.Уянгахишиг, С.Цэнгүүн, М.Энхцэцэг, С.Эрдэнэбат нарын 19 гишүүн хүрэлцэн ирснээр, 56.3 хувийн ирцтэйгээр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд хуралдлаа. Хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хэлэлцэх асуудлын тов дарааллын эхэнд Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал горимын санал гаргасан. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад, гишүүдийн олонх дэмжсэн тул төслийг хэлэлцсэн.
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдлаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Пунсалмаа, С.Эрдэнэбат, Г.Очирбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 68.4 хувь нь дэмжсэн тул тогтоолыг баталсанд тооцлоо.