Байр суурь2 мин унших
Б:Уянга: ХАҮТ-ын тухай хууль заавал байх шаардлагатай юу?
УИХ-ын чуулганы /2026.04.23/-ны өдрийн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
ХАҮТ-ын тухай хуулийн хүчин төгөлдөр байгаа хууль дээр болон шинээр оруулж ирсэн хуулийн дүгнэлтийг үзэл баримтлал дээрх мэдээлэлтэй нь танилцсан. Одоогийн хуулийн1 дүгээр зүйл дээр энэ хуулийн зорилт нь танхим болон төрийн ба ТББ, иргэн, ААН-ийн хоорондын харилцааг зохицуулахад оршиж байгаа. Ийм хууль байгаа юм байна. 3.1-д нь ААН байгууллагуудаас худалдаа үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон худалдаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд гэсэн ийм байдлаар манай ХАҮТ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Танай байгууллагыг ашгийн төлөө байгууллага гэж боддог байлаа. Яагаад ингэж бодоход хүргэв. 2020 оноос хойш одоогийн хүчин төгөлдөр хуулийн 3.1-д заасан өөрсдийнхөө гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаална гэсэн дээр яг юу хийсэн бэ. Танхимаас ирсэн хүн тодорхой хариулаад өгөөрэй. Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэхээрээ энэ 7 хоногт Хүмүүнлэгийн их сургуулийн оюутнуудтай уулзсан юм. Энэ уулзалт дээр нэг аюутан залуу төр бүх юманд оролцох юм. Янз бүрийн хуулиа гаргахаа болчиж болохгүй юу гэж асуусан.

Үүнтэй адил энэ хууль зайлшгүй гарах хэрэгтэй юу. Энэ хууль байсан байгаагүй ААН-үүд нэгдээд өөрсдөө дундаасаа аль нэг хүнээ томилоод төрийн байгууллагад мэдээллээ хүргээд эрх ашгаа хамгаалчих юм биш үү. Бас 50 ААН гэдэг тоог яагаад онцлоод байдаг юм бэ?
Сэтгүүлч Ц.Соёлмаа
