Үйл явдалХамтын ажиллагаа1 мин унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Казакстанд хийж буй төрийн айлчлалд "Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо"-оо төлөөлөн оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд "Монгол-Казахстаны бизнес форум /2026.04.21 Астана хот, Казахстан Улс/ амжилттай зохион байгуулагдаж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл Астана хотын “Alem AI” хиймэл оюун ухааны төвөөр зочиллоо.
"Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо"-ны гүйцэтгэх захирал Б.Өлзийбатаар ахлуулсан Баян-Өлгий аймгийн Барилгачдын холбооны тэргүүн А.Гажайв, Дархан-Уулын аймгийн Барилгачдын холбооны Тэргүүн, Зөвлөх инженер Г.Дарханбаяр, МУ-ын Зөвлөх инженер "Баганат Өргөө" ХХК-ийн Ерөнхий захирал О.Батсайхан, "Юувоку" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Одгэрэл, Өмнөговь аймгийн Барилгачдын холбооны гишүүн, МУ-ын Зөвлөх инженер, "Хос бор морь"ХХК-ын захирал Ж.Энхчимэг, "Эрхэн баян амгалан" ХХК-ийн захирал Б. Амгаланбаатар, "Барилгын хөгжлийн Тэмүүлэл эмэгтэйчүүдийн холбоо"-ны Тэргүүн С.Уугантуяа, "Эйжис экспёртиз"ХХК гүйцэтгэх захирал, "Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо"-ны ХАБ-ын албаны менежер Даваадорж нарын нийт 21 аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож Астана хотноо ажиллаж байна.



Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
