Үйл явдалАвлига1 мин унших
Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо Авлигатай тэмцэх ажлыг бүрэн дэмжин ажиллахаа илэрхийлэв

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэст, МАОЭНХ болон" Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо хамтран “БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАРЧ БУЙ ХҮНДРЭЛ БЭРХШЭЭЛ” уулзалт хэлэлцүүлгийн өнөөдөр /2026.04.29/ амжилттай зохин байгууллаа.
Уулзалтаар Барилгын салбар аж ахуйн нэгжүүд, барилгачид Салбарт байгаа авилга, хүнд сурталаас салах, бизнесийн орчинд тулгамдаж буй асуудлыг нээлттэй ил тод ярилцаж, цаашид анхаарах, бодлогод тусгах асуудлуудаар бодлогын зөвлөмж гаргаж үе шаттайгаар хамтран ажиллах, мөн уулзалтаар яригдсан асуудлыг бодит ажил хэрэг болгож үр дүнд гаргах, Холбогдох хууль, дүрэм, журамд өөрчлөлт оруулах болон салбарын аж ахуйн нэгжүүдээ Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрлийн чиглэл тодорхой ажлуудыг хийхээр боллоо.

Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо нь Барилгын caлбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалдаг, Монгол Улсын нийслэл, 21 аймагт салбартай, хөдөлмөр, нийгмийн түншлэлийн Улсын гурван талт болон барилгын салбарын хамтын хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар, ажилтны төлөөллийн байгууллагатай барилгын салбарын ажил олгогчийг төлөөлж оролцдог, барилгын салбарын ууган мэргэжлийн холбооны хувьд Улс орон даяар Авлигатай тэмцэх ажлыг бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлж, цаашид хамтран ажиллахаар боллоо.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
