Байр суурь2 мин унших
Н.Алтаншагай: ТӨК-д өөрийн хүнээ зүтгүүлж гаргадаг байдлыг таслах зогсоох системийн өөрчлөлт хэрэгтэй байна!
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.
П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжинэ. Хэдэн асуудлыг тодруулъя. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэрийн газрууд бодит байдал дээр төрийн захиргааны байгууллага шиг болчихсон. Бүх томилгоо нь нам дагаж, улс төр дагаж, улс төрийн албан тушаалтан дагаж хийгддэг болсон. Хууль өргөн баригдаж шийдэгдсэнээрээ дээрх асуудалд бодит шийдвэрүүд гаргаж чадах уу?
Засаглалын менежментийг сайжруулах, ТУЗ хараат бус байх тухай гишүүд хөндөж байна. Сонгон шалгаруулахтай холбоотой процессыг маш сайн хуульчилж системтэй болгохгүй бол найран дундаа авчирсан мэт харагдаад байна. Сонгуулийн дараа систем нэлээн донсолдог. Бүх салбарт халаа солио хийгддэг. Би өмнө тэр дарга өөрийн хүнээ зүтгүүлж буй талаар хэлж л байсан. Явсаар байгаад нөгөө нөхөр сонгогдоод гараад ирдэг. Үүнийг зохицуулах нь зүйтэй. Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газраас нэг зүйл тодруулъя. Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд яг хэд байгаа вэ? Монгол Улсын хэмжээнд сүүлийн 4 жилд хэдэн төрийн өмчит болон оролцоотой нэгжүүдийг хувьчилсан бэ?
Өргөө зочид буудлын асуудлаас болж 2-3 хүн ял авсан. Бүртгэл нь яг хаана байна вэ? Нийслэл дээрээ бүртгэлтэй байна уу? Төрийн өмчийн хороон дээрээ юу? Уг маргаан хэрхэн шийдвэрлэгдэх вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
