Үйл явдалЕрөнхий боловсрол1 мин унших
"Боловсролтой Баянхонгор” нээлттэй уулзалт боллоо

Боловсролын зээлийн сан “ИРГЭН ТА ХҮЧ” ТББ хамтран Баянхонгор аймгийн бүх ерөнхий боловсролын сургууль болон Политехникийн коллежийн 9, 12-р ангийн нийт 1500 сурагчдад зориулсан нээлттэй уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү уулзалтаар төгсөх ангийн сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид, багш, сургуулийн удирдлагуудад Боловсролын зээлийн сан, их, дээд сургуульд суралцах боломж, тэтгэлэг, зээлийн талаарх бодит мэдээллийг хүргэлээ.
Баянхонгор аймгийн төвийн бүх ЕБС, Политехникийн коллежийн сурагчид болон эцэг эхчүүд идэвхтэй оролцож, ирээдүйн боловсролын чиглэл, боломжийн талаар нэгдсэн ойлголт авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.


Ерөнхий боловсрол
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
