Үйл явдалхуулийн төслийн хэлэлцүүлэг1 мин унших
Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгөөрэй!

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-аас Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр барилгын салбарын зохицуулалтыг ил тод, хариуцлагатай, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх, зөвшөөрөл, магадлал, хяналтын үйл ажиллагааны давхардлыг арилгах, салбарыг бүрэн цахимжуулах, олон улсын жишигт нийцсэн чанар, аюулгүй байдлын тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байгаа билээ. Уг хэлэлцүүлэгт Монголын Барилгачдын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон холбооны удирдлагын баг, гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцож " Барилгын ерөнхий хуулийн үзэл баримтлалыг илүү тодорхой болгох, хуулийн дагасан олон журам, дүрмийг багасгах, төрийн оролцоог буруулах, яаралгүй дахин салбарын мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэх, барилгын caлбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах заалтыг анхаарах зэрэг ажил хэрэг саналуудыг уламжилсан юм. Мөн Монголын Барилгачдын нэгдсэн холбоо холбогдох төлөөллийн хамт хуулийн төслийн үзэл баримтлал төслийн талаарх танилцуулгын талаар уулзалт хийж, хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлээр хамтрах ажиллахаа илэрхийлсэн.
Барилгын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгөөрэй!

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
