Үйл явдалБарилгын зөвшөөрөл2 мин унших
Барилгын салбарын хамтын хэлэлцээр шинэ шатанд гарна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Монголын Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, /ажилтны төлөөлөл/ Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо" /ажил олгогчийн төлөөлөл/ 2026.04.09 нд "Барилгын салбарын 2026-2028 оны 3 талт хамтын хэлэлцээр"-ийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэд, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах чиглэлээр хамтран ажиллахаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг баталгаажуулсан билээ.

Уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулж батлуулах асуудлын хүрээнд “Монголын Барилгачдын Нэгдсэн холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Өлзийбат Нийгмийн түншлэлийн оролцогчид "Монголын Барилгын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо"-ны дарга Б.Батцогт, Монголын Барилгын Материал Үйлдвэрлэгчдийн Холбоо”ны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа нартай уулзалт хийж ярилцлаа.

Хамтын хэлэлцээрээр Барилгын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, барилгын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг хүн амын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл өсгөх, норм, норматив, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, Барилгын салбарт сэргээгдэх эрчим хүч, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлэхэд талууд хамтран ажиллаж, ногоон, пассив барилга, орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалт татах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар, төр хувийн хэвшлийн түншлэл, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа болон нийгмийн түншлэлийг шинэ түвшинд гаргах зэрэг бодлогын асуудлуудыг тусгасан юм.
Салбарын хэлэлцээрийг шинэ шатанд гаргах, хэрэгжихгүй лоозон болох ажил төлөвлөхгүй байх, үйл ажиллагааны төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгож хэрэгжих тодорхой ажлуудыг тусгах, ажилтан болон ажил олгогчийн ашиг сонирхлыг уялдуулах замаар нийгмийн зөвшилцөлийг хангаж хууль дээдлэх, талуудын тэгш оролцоог хангах, ил тод нээлттэй байх зарчимд тулгуурлаж ажиллах ёстой гэдгээ илэрхийлсэн юм.
Нийгмийн түншлэлийг бүх түвшинд хөгжүүлэх, нийгмийн тэгш байдлыг хангах, хамтын хэлэлцээ хийх чадавхийг сайжруулах, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог сайжруулах Барилгын салбарын хамтын хэлэлцээ, хамтын гэрээ, хэлэлцээрийн ач холбогдол энэ талаар иргэн, аж ахуйн нэгж, ажил олгогчид, олон нийтийн ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхэд нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргах чиглэлээр онцгой анхаарч ажиллах талаарх талууд санал, бодлоо солилцож төлөвлөгөөний саналын төслөө Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлэхээр тогтов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
