Иргэдийн эзэмшиж буй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг өвлүүлэх асуудлыг “Эрдэнэс Монгол” ХХК Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ.
- Ингэснээр 2012 оноос хойш нас барсан 132,692 хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байсан 111.2 сая ширхэг хувьцааг хууль ёсны өв залгамжлагчид нь өвлөн авах эрх зүйн боломж бүрдэж байна.
- Мөн дээрх иргэдийн хувьцаанд ногдох хуримтлагдсан ногдол ашиг одоогоор Төрийн сангийн дансанд хадгалагдаж байгаа бөгөөд цаашид хууль ёсны өвлөгчдөд шилжүүлэх нөхцөл бүрдэнэ.
- Өвлүүлэх эрхийг нээсэн Засгийн газрын тогтоол 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.
- Эрдэнэс Тавантолгой ХК болон төрийн холбогдох байгууллагууд ирэх нэг сарын хугацаанд хувьцаа өвлөн авах боломжтой иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, тайлбар, зааварчилгаа өгч ажиллана.
- Энэ шийдвэр нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжиж буй чухал алхам бөгөөд 1072 хувьцаатай холбоотой 10 гаруй жил яригдсан асуудлыг бодитоор шийдвэрлэж, гацаанаас гаргалаа.
- Иргэдийн өмчийн эрхийг хамгаалсан, хөрөнгийн зах зээлийн шинэчлэлийг урагшлуулсан, шударга ёсны чухал шийдвэр боллоо.