Үйл явдал24 мега төсөл1 мин унших
"100 мянган айлын Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив орон сууц" 2026-2036 үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх ЗГ тогтоолын төслийг хүргүүлэв

Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо санаачлан Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх "100 мянган айлын Эрчим хүчний хэмнэлттэй, ногоон, пассив орон сууц" 2026-2036 үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н. Учралд албан ёсоор хүргүүллээ.
2025 онд Нийслэл Улаанбаатар хотоос зарласан “Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол" барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаx тендерт дотоодын аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж “Монгол барилгачид чадна” уриатай “Үндэсний эрх ашгаа хамгаалах 100.000 барилгачдын касктай хугацаагүй суулт, тэмцэл”-ийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 50 гаруй хоног үргэлжлүүлсний үр дүнд Монгол аж ахуйн нэгжүүд оролцох боломжтой болж, оролцсон аж ахуйн нэгжүүдээс “Морин сувд констрашн” ХХК, “Нутгийн буян групп” ХХК “Професионалстрой” ХХК, “Монкон констрашн” ХХК зэрэг 4 Монгол аж ахуйн нэгж шалгарч, бүтээн байгуулалтын ажилд дотоодын олон аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.
Бид өмнө Санаачлан хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд:
2000 он “Орон сууц XXI-р зуун” хөтөлбөрийг санаачлан боловсруулав.
2000-2004 он – “Орон сууц” үндэсний хөтөлбөр
2004-2008 он – “40000 орон сууц” төсөл
2008-2012 он – “100 мянган айлын орон сууц” төсөл
2011-2013 он – Нийслэлийн Хот төлөвлөлтийн газартай хамтран Улаанбаатар хотын барилга пасспортжуулах төсөл
2012-2016 он – “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байв
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
