Үйл явдал1 мин унших

"Ногоон хөгжлийн замын эхний алхам, шинэ гарааг тавьж байна

"Ногоон хөгжлийн замын эхний алхам, шинэ гарааг тавьж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ногоон санхүүжилтийн бодлого хэрэгжүүлэх хүрээнд банк, санхүүгийн салбарынхантай уулзаж байна.
Тэрбээр, "Ногоон хөгжлийн замын эхний алхам, шинэ гарааг тавьж байна. Цаашид эх үүсвэрийг олшруулахын хэрээр нөхцөл нь хөнгөн, бүтээгдэхүүний тоо, төрөл, хүртээмж нэмэгдэнэ.
Хөгжлийн банк ногоон санхүүжилтийн хямд эх үүсвэр татаж, холимог санхүүжилтийн шийдэл гаргана. Хөрөнгийн зах зээлд ногоон бонд ашиглахыг тууштай дэмжинэ.
Өрхийн орлого амжиргааг харгалзан зарим хөнгөлөлттэй татаасуудын эх үүсвэрийг нэмэх зэрэг хийх ажил, шийдэх асуудал их байна.

Энэхүү бодлогын арга хэрэгслүүд улс орны эдийн засаг, санхүүгийн салбарын дархлаа, хүртээмжийг бэхжүүлэхэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэл төгс байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.

 

Сэтгүүлч Ц.Соёлмаа